Монгол Улсаас 25 улсын 313 гадаадын иргэнийг албадан гаргажээ
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг шалтгаанаар нийт 25 улсын 313 гадаадын иргэнийг албадан гаргах зорилгоор хяналтын улсын байцаагчийн 110 удаагийн дүгнэлт үйлдэж, Монгол Улсаас албадан гаргасан байна.
Мэдээллийн алба

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт, шалгалтын газар 2016 оны эхний хагас жилд оршин суух зөвшөөрлийн болон визийн хугацаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг шалтгаанаар нийт 25 улсын 313 гадаадын иргэнийг албадан гаргах зорилгоор хяналтын улсын байцаагчийн 110 удаагийн дүгнэлт үйлдэж, Монгол Улсаас албадан гаргасан байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 5 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгуулах тухай хяналтын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, хэрэгжилт болон гүйцэтгэлд хяналт тавьж, ажиллажээ.


















