Монгол Улсаас “Дэлхийн цом”-д дөрвөн шатарчин оролцоно
Дэлхийн цом - 2021 тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 11-нд ОХУ-ын Сочи хотод болох бөгөөд эхний тавил 12-ны өдөр 20:00 цагт (Улаанбаатарын цагаар) эхэлнэ.
Мэдээллийн алба

Монголын шатрын холбооны удирдлага 2021 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох өсвөрийн шилдэг тамирчин их мастер Д.Батсүрэн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Дэлхийн шатрын холбооны треинер, хувийн дасгалжуулагч Д.Төрмөнх нарт Дэлхийн цомд оролцох зардлын 50 хувь буюу 2.5 сая төгрөг, нийт 7 сая 500 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Ийн өчигдөр МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин, дэд ерөнхийлөгч Д.Болдбаатар, гүйцэтгэх захирал И.Отгонбат нар тамирчин, дасгалжуулагч нарыг хүлээн авч, батламж олгож, өндөр амжилт гаргахыг хүслээ.
Дэлхийн цом - 2021 тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 11-нд ОХУ-ын Сочи хотод болох бөгөөд эхний тавил 12-ны өдөр 20:00 цагт (Улаанбаатарын цагаар) эхэлнэ.
Тус тэмцээнд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр эзэлж, Дэлхийн цомд оролцох эрхээ авсан олон улсын хэмжээний мастер С.Ган-Эрдэнэ, Монгол Улсын сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлсэн их мастер Д.Батсүрэн, Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Мөнхзул, урилгаар оролцох эрх хүлээн авсан Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Мөнгөнтуул нарын дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөнө.


















