Монгол Улсад 5000 гаруй стандарт мөрдөгддөг
Манай улсад өнөөдрийн байдлаар 5000 гаруй стандарт мөрдөгддөг бөгөөд Стандартчилал хэмжил зүйн газраас өөрийн байгууллагын менежментийг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Мэдээллийн алба

Манай улсад өнөөдрийн байдлаар 5000 гаруй стандарт мөрдөгддөг бөгөөд Стандартчилал хэмжил зүйн газраас өөрийн байгууллагын менежментийг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Гадаад худалдааг дэмжиж эдийн засгийн үр өгөөжийг сайжруулахад стандарт нь чухал нөлөөтэй. Тиймээс энэ салбарт олон улсын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцлож байгаа юм. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй төслийн үр дүнг ирэх наймдугаар сард хэлэлцэнэ.
Ингэснээр стандартын салбарт эдийн засгийг түшиглэсэн давуу тал гарах аж. Энэ талаар Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр ингэж ярилаа.


















