Монгол Улсад "COVID-19" халдвар авсан 25 хүн эмчлүүлж байна
Монгол Улсад зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол 30 байгаа бол тэдний тав нь эдгэрч, 25 нь эмчлүүлж байна.
ЭМ
Эрүүл мэндийн яам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Шинэ коронавирусний халдвараар 119 666 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 1 919 913-д хүрсэн бол 449 589 хүн эдгэрсэн байна.
Монгол Улсад зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол 30 байгаа бол тэдний тав нь эдгэрч, 25 нь эмчлүүлж байна.

Хуваалцах


















