Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад "COVID-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Монгол Улсад 2020 оны тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавируст "COVID-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад "COVID-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй
Монгол Улсад "COVID-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад 2020 оны тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавируст "COVID-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. 2020 оны тавдугаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар нэг лабораторид 397 шинжилгээ (PCR) хийжээ. Тодруулбал,

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49 хүн (давтан),

Ажиглах байруудад тусгаарлагдсан 282 хүн (давтан),

Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 5 сорьц,

Өмнөговь аймагт тусгаарлагдсан 7 хүн (давтан),

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 18 хүн (давтан),

Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 36 жолоочид хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Энэхүү шинжилгээнд 2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн зорчигчид мөн багтжээ. Улсын хэмжээнд ажиглалтын байранд 991 хүн тусгаарлагдаж байна.

Хуваалцах