Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад Дэлхийн гемофилийн холбооны ерөнхийлөгч ажиллаж байна

Дэлхийн гемофилийн холбоо /ДГХ/-ны ерөнхийлөгч Алайн Велл, тус холбооны бүс нутаг хариуцсан менежер Сачи Сатапади нар 2019 оны есдүгээр сарын 9-11-нд Монгол Улсад ажил хэргийн айлчлал хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад Дэлхийн гемофилийн холбооны ерөнхийлөгч ажиллаж байна
Монгол Улсад Дэлхийн гемофилийн холбооны ерөнхийлөгч ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн гемофилийн холбоо /ДГХ/-ны ерөнхийлөгч Алайн Велл, тус холбооны бүс нутаг хариуцсан менежер Сачи Сатапади нар 2019 оны есдүгээр сарын 9-11-нд Монгол Улсад ажил хэргийн айлчлал хийж байна. Айлчлалынхаа хүрээнд өнөөдөр ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэднийг ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа нар хүлээн авч уулзаж байгууллагын бодлого, үйл ажиллагааг танилцуулж тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

Тухайбал, гемофили өвчний оношилгоо болон шинжилгээг цаашид хэрхэн сайжруулах асуудлыг хөндөж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Алайн Велл, Сачи Сатапади нар дараа нь ЦССҮТ-ийн алба, тасаг, лабораторийн ажил байдалтай танилцаад “Орчин үеийн тохижилттой, техник, технологи, арга ажиллагаатай төв байна. Ажилтан, албан хаагчид нь өөрийнхөө хариуцсан ажлаа сайн мэддэг нь харагдлаа. Сэтгэл өндөр байна” хэмээн тэмдэглэлээ.

Дэлхийн гемофилийн холбооны ерөнхийлөгч Алайн Велл, менежер Сачи Сатапади нар ЦССҮТ-д байрладаг Гефомилийн мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, уг өвчний чиглэлээр идэвхтэй ажил зохиож байгаад талархаж байгаагаа онцлов.

Хуваалцах