Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад эрүүдэн шүүхтэй холбоотой хүний эрхэнд халдсан гэмт үйлдэл байнга гарах болсон гэв

Монгол Улсад эрүүдэн шүүхтэй холбоотой хүний эрхэнд халдсан гэмт үйлдэл байнга гарах болсон талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ. Хүнийн эрх, халдашгүй байдлын талаарх сурталчлан таниулах үйл ажиллагааг

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад эрүүдэн шүүхтэй холбоотой хүний эрхэнд халдсан гэмт үйлдэл байнга гарах болсон гэв
Монгол Улсад эрүүдэн шүүхтэй холбоотой хүний эрхэнд халдсан гэмт үйлдэл байнга гарах болсон гэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад эрүүдэн шүүхтэй холбоотой хүний эрхэнд халдсан гэмт үйлдэл байнга гарах болсон талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ. Хүнийн эрх, халдашгүй байдлын талаарх сурталчлан таниулах үйл ажиллагааг Хүний эрхийн үндэсний комисс жилд хоёр удаа зохион байгуулдаг байна. Баасан гарагийн хэлэлцүүлэг уулзалтад “Хүний эрхийн комисс, Иргэний нийгмийн түншлэл” уулзалтад иргэний нийгмийн 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцжээ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах:

Өнгөрсөн онд нэр хүндэд халдах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, нийслэлийн дахин төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн асуудал их гарсан байна.

Хуваалцах