Монгол Улсад хөдөлгөөн засалч 2500, хөдөлмөр засалч 1500 хэрэгтэй байна
Нийгмийн эрэлт, хэрэгцээнээс шалтгаалан манайд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжилтэн дутмаг байдаг.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Нийгмийн эрэлт, хэрэгцээнээс шалтгаалан манайд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжилтэн дутмаг байдаг. Улсын хэмжээнд одоогоор нийтдээ хөдөлгөөн засалч 198, хөдөлмөр засалчаар 20 хүн ажиллаж байна. Гэвч олон улсын стандартад мянган хүнд 100 хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч оногдох ёстой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.


















