Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоо дутмаг байна

Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоо ямар байгааг Хүүхдийн төлөө үндэсний газрынхан судалсан байна. Судалгааны явцад анхаарах, хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн асуудал гарч иржээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоо дутмаг байна
Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоо дутмаг байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоо ямар байгааг Хүүхдийн төлөө үндэсний газрынхан судалсан байна. Судалгааны явцад анхаарах, хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн асуудал гарч иржээ. Тухайлбал, Цагдаагийн газар, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, иргэн хоорондын харилцаа холбоо дутмаг. Ихэнх тохиолдолд хүүхдийн эрх зөрчигдсөн хойно л арга хэмжээ авч байна гэж судалгааны баг дүгнэсэн байна. Тиймээс хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх зураглал боловсруулжээ. Энэ талаар мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр сургалт зохион байгуулж байна.

Хүүдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгааллын газрын дарга Т.Нарандэлгэр ярилаа. Манай улсын хүүхэд хамгааллын үйлчилгээ олон улсын жишигт хүрч чадахгүй байгааг тэрбээр хэлсэн. Тэгвэл үүний шалтгаан юу вэ. Энэ асуудлаар зочинтой хийх ярилцлагыг 18:00 цагт МҮОНР-ийн “Тусгал” мэдээллийн шууд хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой.

Хуваалцах