Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.27/ ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй
Монгол Улсад коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Зураг: МҮОНРТ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.27/ ээлжит мэдээлэл хийлээ.

- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
- 2020.04.26-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 (PCR) шинжилгээ хийжээ.

ХӨСҮТ-ийн 2 лаборатори:

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн,
- "Монголика Центавр" зочид буудалд тусгаарлагдсан 14 хүн,
- Баянгол, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 12 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй.

Дархан-Уул аймгийн лаборатори:

- Алтанбулагийн боомтоор ирсэн 17 хүн,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

- Монгол Улсын хэмжээнд 10 мянган хүнд коронавирусын шинжилгээ хийжээ.
- Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд тусгаарлах байруудад 750 хүн ажиглалтад байгаа бөгөөд 114 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
- Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 856 хүн байна.

Хуваалцах