Монгол Улсад одоогийн байдлаар 126,382 жуулчин иржээ
2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Монгол Улсад нийт 126,382 жуулчин зорин иржээ. Энэ нь аялал жуулчлалын салбарын идэвхжил нэмэгдэж, Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын урсгал тогтвортой өсөж байгааг харуулж байна.
Мэдээллийн алба

Жуулчдын урсгалыг улсаар нь авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүлж байгаа бөгөөд Япон, Герман, Казахстан, АНУ, Турк, Тайвань зэрэг улсаас ирэх жуулчдын тоо мөн тогтвортой байна.
Өмнөх жилүүдийн 3 дугаар сарын нийт жуулчдын тоо
2023 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 42,311 жуулчин
2024 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 56,622 жуулчин
2025 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 73,243 жуулчин ирсэн байна.
2026 оны 3 дугаар сарын байдлаар
ОХУ-аас 15,936
БНХАУ-аас хамгийн өндөр үзүүлэлттэй
БНСУ-аас 2,609
Япон улсаас 1,849
Туркээс 931
Казахстанаас 746
АНУ-аас 554 жуулчин тус тус иржээ.
Жуулчдын урсгал ийнхүү өсөж буй нь Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, сурталчилгаа, олон улсын хамтын ажиллагааны үр дүн бодитоор нэмэгдэж буйн илрэл юм. Цаашид хавар, зуны аяллын улирал эхлэхтэй холбоотойгоор жуулчдын тоо улам өсөх хандлагатай байна.