Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсад парламентын ордон барих асуудлыг эцэслэн шийднэ

Уулзалтын төгсгөлд элчин сайд Кувейт улсын Ерөнхий сайд 2014 онд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэхүү айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Монгол-Кувейтийн хөгжлийн сан байгуулах болон бусад асуудлаар яриа хэлэлцээ хийхээр Монголын талын тавьсан саналыг дэмжинэ гэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад парламентын ордон барих асуудлыг эцэслэн шийднэ
Монгол Улсад парламентын ордон барих асуудлыг эцэслэн шийднэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Аль Фадлиг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Кувейтийн сангийн Монголд явуулж буй үйл ажиллагааны талаар дурдаж, тус сангийн захирлын Монголд хийх айлчлалын үеэр Монгол Улсад парламентын ордон барих асуудлыг эцэслэн шийднэ. Сангаас санхүүжүүлж буй Хөвсгөл аймгийг Улаанбаатартай холбосон авто замын нээлтэд Элчин сайд оролцохоор төлөвлөсөн тухай дурдлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Кувейтэд хийсэн айлчлалын үеэр дэвшүүлсэн Монгол-Кувейтийн хөгжлийн сан байгуулах саналыг сэргээж, ажил хэрэг болгох, хоёр орны харилцаа холбоог хөгжүүлэх, Монгол Улсын дэд бүтэц, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь чухал гэдгийг бас онцлож байлаа. УИХ өнгөрсөн жил Монгол-Кувейтийн хөгжлийн сан байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж өгчээ.

Хуваалцах