Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний 2000 ширхэг оношлуурыг илгээв

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяа Токио хотын Мусашимураяма хотод байрлах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний 2000 ширхэг оношлуурыг илгээв
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний 2000 ширхэг оношлуурыг илгээв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяа Токио хотын Мусашимураяма хотод байрлах "Вирусний төв лаборатори"-оос шинэ төрлийн коронавирусний халдварт өвчний 2000 ширхэг PCR оношлуурыг хоёрдугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улс руу илгээжээ.

Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өмнө нь буюу энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр 200 ширхэг, хоёрдугаар сарын 10-ны өдөр 1000 ширхэг PCR эмнэлзүйн оношлуур, оношилгооны бэлдэцийг Монгол Улсад нийлүүлсэн юм.

Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам

Хуваалцах