Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад "Топ донор" нэг байдаг

Монгол Улсад 300 гаруй цусны хүндэт донор байдаг. Эдгээр иргэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100-гаас дээш удаа цусаа хандивлажээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад "Топ донор" нэг байдаг
Монгол Улсад "Топ донор" нэг байдаг. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад 300 гаруй цусны хүндэт донор байдаг. Эдгээр иргэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100-гаас дээш удаа цусаа хандивлажээ. Тэдний нэг “Хүрэл донор” Мөнхбаатарын яриаг сонсъё.

Манай улсад 220 удаа цусаа хандивласан "Топ донор" нэг, 150 гаруй удаа хандивласан "Алтан донор" арав байдаг. Хүндэт доноруудыг төр засгийн байгууллагаас бодлогын хэмжээнд дэмжиж урамшуулдаг тухай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал н.Эрдэнэбаяр ярьж байна.

Цусаа хандивлаж, олон хүний амь аврах үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой. Нэг удаа 400 грамм цус хандивласнаар гурван хүний амийг авардаг гэж үздэг.

Хуваалцах