Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад түр ирэгч /богино хугацаагаар/ болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн анхааралд

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад түр ирэгч /богино хугацаагаар/ болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн анхааралд
Монгол Улсад түр ирэгч /богино хугацаагаар/ болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг visasection@immigration.gov.mn хаягаар онлайн хэлбэрээр хүлээн авч байна.

Хүсэлт гаргагч гадаадын иргэний анхаарах зүйлс:

1.Хүсэлт /Монгол эсвэл Англи хэлээр/

2.Гадаадын иргэний паспортын хуулбар, оршин суух зөвшөөрөлтэй бол үнэмлэхийн хуулбарыг цахимаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд 1800-1882, 93141009 утсаар лавлана уу.

Та бүхнийг халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж, гэрээсээ гарахгүй байхыг хүсье.

Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах