Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Засгийн газрын тамгаа хүлээж авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 29 дэх Ерөнхий сайдаар өнөөдөр томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тамгыг шилжүүлэн өглөө. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь баяр хүргээд

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Засгийн газрын тамгаа хүлээж авлаа
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Засгийн газрын тамгаа хүлээж авлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 29 дэх Ерөнхий сайдаар өнөөдөр томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тамгыг шилжүүлэн өглөө. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатад Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд нь баяр хүргээд Засгийн газрын санаачлан эхлүүлсэн ажлуудын талаар танилцууллаа. Мөн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, АСЕМ-ын уулзалт, зуны олимп, өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг ойрын үед анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг онцлоод ажлын өндөр амжилт хүслээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатыг гэр өргөөндөө хүлээн авч уулзан Засгийн газрыг удирдах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүслээ.

Хуваалцах