Монгол Улсын 2999999 дэх иргэнд хоёр өрөө байр бэлэглэжээ
Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан буюу түүнтэй хамгийн ойр төрсөн Увс аймгийн Улаангом хотноо мэндэлсэн хүүгийн гэр бүлд аймгийн удирдлагууд өнөөдөр хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулжээ.
Мэдээллийн алба
Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан буюу түүнтэй хамгийн ойр төрсөн Увс аймгийн Улаангом хотноо мэндэлсэн хүүгийн гэр бүлд аймгийн удирдлагууд өнөөдөр хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулжээ. Т.Буян-Өлзий хүү Х.Монголжин охиноос дөрвөн минутын өмнө мэндэлж, Монгол Улсын 2 сая 999 мянга 999 дэх иргэн болон бүртгэгдсэн билээ.
Гурван сая иргэний үе чацуутан Увс аймагт найм мэндэлсний тав нь Улаангомд, үлдсэн гурав нь Цагаанхайрхан, Өмнөговь, Наранбулаг суманд мэндэлсэн ажээ. Мөн тус найман хүүхдэд гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийн батламжийг гардуулсан байна.


















