Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын 50 дахь арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзол хангалаа

П.Бүрэнтөгс 2012 онд буюу Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цолноос улсын арслан болж, Монгол Улсын 50 дахь арслан цолтон болж байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын 50 дахь арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзол хангалаа
Монгол Улсын 50 дахь арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзол хангалаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн бол Увс аймгийн Ховд сумын уугуул, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв.

П.Бүрэнтөгс 2012 онд буюу Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цолноос улсын арслан болж, Монгол Улсын 50 дахь арслан цолтон болж байсан билээ.

Харин их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын харцага М.Бадарч нар шалгарсан юм. М.Бадарчийн хувьд заан цол хүртэж байгаа бол Б.Пүрэвсайхан цолоо баталж байна.

Хуваалцах