Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын 8813 иргэн Чех улсад амьдарч байна

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын 8813 иргэн Чех улсад амьдарч байна
Монгол Улсын 8813 иргэн Чех улсад амьдарч байна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Хэлэлцээр батлагдсанаар БНЧУ-д ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа олон жилээр тасардаг, ирээдүйд тэтгэвэр авах эрхгүй болох, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг нь үгүй болох юм.

2019 оны байдлаар Монгол Улсын 8813 иргэн БНЧУ-д амьдарч байна.

Хуваалцах