Монгол Улсын алслагдсан 100 гаруй цэгт сүлжээ оруулна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүлжээ оруулах цэгүүдийг зарласан юм.
Мэдээллийн алба

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Монгол Улсын алслагдсан 100 гаруй цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулахаар төлөвлөж байна. 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүлжээ оруулах цэгүүдийг зарлалаа.
Үүнд:
- Архангай - 6
- Булган - 3
- Баян-Өлгий - 4
- Ховд - 7
- Баянхонгор - 4
- Говь-Алтай - 4
- Дорноговь - 6
- Дорнод - 3
- Сүхбаатар - 4
- Завхан - 4
- Өвөрхангай - 5
- Төв аймаг - 3
- Хөвсгөл - 7
- Увс - 6
- Хэнтий - 8
Эдгээр цэгүүд нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх аж.


















