Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр гурав дахь алтан медалиа хүртлээ

Тус тэмцээнийг Олон улсын жиүжицүгийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг "Chantilly MMA" клубийг Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, Ц.Дамдины хүү Д.Сүлдбаяр үүсгэн байгуулжээ. Тэрбээр жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой бөгө

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр гурав дахь алтан медалиа хүртлээ
Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр гурав дахь алтан медалиа хүртлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 10-13-нд зохион байгуулагдаж буй мастерсын ДАШТ-ий бор бүсний М3 ангилалын +100 кг-ын жинд барилдсан “Их шавь” дэвжээ, “Монде” группийн тамирчин, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр алтан медаль хүртлээ.

Энэ нь түүний гурав дахь удаагийн медаль нь болж байна.

Тус тэмцээнийг Олон улсын жиүжицүгийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг "Chantilly MMA" клубийг Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, Ц.Дамдины хүү Д.Сүлдбаяр үүсгэн байгуулжээ. Тэрбээр жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд жиүжицүгийн хар бүстэй юм.

Дээрх тэмцээнд Монгол Улсаас улсын аварга Г.Эрхэмбаяраар ахлуулсан 19 тамирчин оролцож байгаа бөгөөд Вашингтон хотоос Д.Сүлдбаяр хар, Ц.Мягмаржаргал, О.Эрдэнэсамбуу нар хөх, Б.Мэндбаяр, А.Өсөхбаяр нар цагаан бүсний ангилалд оролцож байна.

Хуваалцах