Монгол Улсын баг эх орноо сурталчлав
Олон улсын "Аравт" морин цэргийн уралдаан, “Цэргийн ралли” тэмцээнд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өөрийн эх орноо сурталчлах өдөрлөгийг
Мэдээллийн алба

Олон улсын "Аравт" морин цэргийн уралдаан, “Цэргийн ралли” тэмцээнд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өөрийн эх орноо сурталчлах өдөрлөгийг Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Төв цэргийн тойргийн ерөнхий цэргийн дөчин нэгдүгээр армийн тавин тавдугаар мотобуудлагын уулын бригадад зохион байгуулав.
Өдөрлөгт Тува улсын Кызыл хотод суугаа консул Ч.Ганболд, 41 дүгээр армийн штабын даргын орлогч, хошууч генерал Терещенко Н.А “Аравт" морин цэргийн уралдааны Ерөнхий шүүгч хурандаа Покровский А.К “Цэргийн ралли” тэмцээний зохион байгуулах хорооны дарга хурандаа Чертков С.С болон уралдаанд оролцогч орны багийн ахлагч, дасгалжуулагч нар оролцлоо. Тус арга хэмжээний хүрээнд манай багийн авьяаслаг цэргийн алба хаагчид лимбэний болон богино дуугаар ая дууны эгшиг өргөв.
Өдөрлөгийг ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал С.Дашзэвэг нээж хэлсэн үгэндээ “Бид бүхэн бие биенийхээ улс үндэстний түүх, ёс заншлыг мэдэх нь ард түмний эв найрамдлыг илүү их бэхжүүлдэг. Тийм ч учраас энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд оролцож байгаа бид өөр өөрийн эх орны соёл уламжлалаа танилцуулдаг сайхан уламжлалтай бөгөөд үүгээрээ дамжуулан эв найрамдлаа улам бэхжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Ингээд тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчиддаа амжилт хүсье” гэв. Мөн энэхүү өдөрлөгийн үеэр Монгол Улсын үүх түүх, алдартнууд, соёл уламжлалын талаар мэдээлэл өгөхөөс гадна үндэснийхээ зоогоор бусад оролцогчдоо дайлсан юм.


Эх сурвалж: "Соёмбо" сонин


















