Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад...
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токио хотноо хэлэлцээ хийж, “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Энэ хэлэлцээр нь Монгол Улсын анхных, Япон улсын 15 дахь хэлэлцээр болж, түүхийн шинэ хуудас нээлээ. Энэхүү хэлэлцээр хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гэсэн хоёр зорилтыг зэрэг урагшлуулахад чухал үндэс суурь бөгөөд хэлэлцээрийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаа Ерөнхий сайд нар илэрхийлсэн юм.
Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж олгохоор болсон зэрэг бодит үр дүн авчирсан айлчлал боллоо.


















