Монгол Улсын Ерөнхий сайд Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр болох Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, үг хэлнэ. Энэ нь Монгол Улсын хувьд анх удаагаа тус чуулга уулзалтад байр сууриа илэрхийлэх болж байгаагаар онцлогтой.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр болох Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, үг хэлнэ. Энэ нь Монгол Улсын хувьд анх удаагаа тус чуулга уулзалтад байр сууриа илэрхийлэх болж байгаагаар онцлогтой. Чуулга уулзалтад дэлхийн 130 гаруй улсын 11 мянга гаруй төлөөлөгч оролцож байна. Энэ чуулга уулзалтаар ОХУ, хөгжиж байгаа эдийн засаг, дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлыг хэлэлцэн тодорхойлдог.
Ерөнхий сайд чуулга уулзалтын нээлтэд үг хэлэх бөгөөд өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Мөн Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ярилцах бол ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч, Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн төсөв, санхүүгийн зах зээлийн Байнгын хорооны дарга, Новосибирск мужийн амбан захирагч, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Москва хотын дарга нар бараалхах юм.


















