Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дэмжлээ

“Улс төрийн тойм” сонин, www.ipost.mn сайтын хамт олон ”Шарилжгүй Улаанбаатар” аяныг санаачлан, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхий сайд “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дэмжлээ
Монгол Улсын Ерөнхий сайд “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

“Улс төрийн тойм” сонин, www.ipost.mn сайтын хамт олон ”Шарилжгүй Улаанбаатар” аяныг санаачлан, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа. Тэдний энэ үйл ажиллагааг дэмжиж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийллээ. Улаанбаатар хотын иргэдийг шарилжнаас үүдэлтэй харшлын эмгэгээс хамгаалах зорилготой уг аянд төрийн болон төрийн бус байгууллагууд олноор нэгдэж байгаагийн дээр яамд, Засгийн газрын агентлагууд ч нэгдсэн байна.

Түлхүүр үг:шарилжгүй улаанбаатар
Хуваалцах