Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох саналыг хэлэлцээд дэмжлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох саналыг хэлэлцээд дэмжлээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д олонхи болсон МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар хүргүүлсэн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулах саналаа УИХ-д танилцуулав.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Г.Занданшатар, Я.Санжмятав, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ц.Нямдорж, Х.Баделхан, Ж.Батзандан, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар байр сууриа илэрхийлсэний дараа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 97.1 хувь нь дэмжин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ Монгол Улсын Их Хурлын гишүүнТөгссөн сургууль, мэргэжил1981 – 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт2002 – 2004 онд Удирдлагын академи2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.Эрдмийн зэрэг, цол:Эдийн засгийн ухааны магистрАжилласан байдал:1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК -д нягтлан бодогч1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнШагнал:2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль2010 онд Алтангадас одон


















