Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам нь Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2016 оны долоодугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэллээ.

Хуваалцах