Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийх айлчлал эхэллээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлээ бататгаж, цаашдын агуулга, чиглэлүүдийг тохиролцох юм.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийх айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийх айлчлал эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлээ бататгаж, цаашдын агуулга, чиглэлүүдийг тохиролцох юм.

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нарт бараалхана. Мөн хоёр улсын “Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож улсынхаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал болон ирээдүйн төлөв, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулж, хөрөнгө оруулагчдын санаа бодол, байр суурийг сонсоно.

Хуваалцах