Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Монголжин нэр хайрлав

Төрийн тэргүүн гурван сая дахь иргэний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж шинэ төрсөн охинд эцэг, эхийнх нь хүсэлтээр Монголжин гэдэг нэр хайрлажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Монголжин нэр хайрлав
Монгол Улсын Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Монголжин нэр хайрлав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэлээ. Төрийн тэргүүн гурван сая дахь иргэний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж шинэ төрсөн охинд эцэг, эхийнх нь хүсэлтээр Монголжин гэдэг нэр хайрлажээ.

Охины ээж Г.Аззаяатай өмнө нь холбогдож, охины нэрийг асуухад Х.Сэлэнгэ гэдэг нэр өгсөн гэж байсан ч ийнхүү өөрчилсөн байна.

Хуваалцах