Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Кымсүсаны дурсгалын ордонд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен, удирдагч Ким Чен Ир нарт хүндэтгэл үзүүлэхээр Чүчэгийн ариун сүм болох Нарны Кымсүсаны дурсгалын ордонд зочиллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч Кымсүсаны дурсгалын ордонд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Кымсүсаны дурсгалын ордонд зочиллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен, удирдагч Ким Чен Ир нарт хүндэтгэл үзүүлэхээр Чүчэгийн ариун сүм болох Нарны Кымсүсаны дурсгалын ордонд зочиллоо.

БНАСАУ-ын Ардын армийн хуурай замын хүчин, тэнгисийн цэргийн хүчин, агаарын цэргийн хүчин, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин болон Ажилчин-тариачны улаан гвардын хүндэт харуул Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөшөөний өмнө жагссан байв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр хөшөөнд сагстай цэцэг өргөлөө. Тэрбээр албаны бусад хүний хамт хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.


Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бунхан буй танхимд тэрбээр орж, БНАСАУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхэд болон дэлхийн тусгаар тогтносон улс болох үндсийг тавихад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан удирдагчдад хүндэтгэл үзүүлсэн юм.


Ким Ир Сен, Ким Чен Ир нар амьдралынхаа сүүлийн мөч хүртэл дотоод болон гадаадад айлчлахдаа хэрэглэж байсан машин, цахилгаан машин, усан онгоц, галт тэрэг болон эдэлж хэрэглэж байсан бусад зүйлийг хадгалж буй үзэсгэлэнгийн танхимыг үзэж сонирхлоо.


Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт зочдын дэвтэрт сэтгэгдлээ бичжээ.
Тэрбээр "Хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны үндсийг тавьж, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан БНАСАУ-ын аугаа удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын гавьяаг Монголын төр, засгийн газар болон ард түмэн өндрөөр үнэлдэг билээ. Их удирдагчдын гэрээслэлийн дагуу эх орноо энх тайвнаар нэгтгэх, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх үйлсийг маршал Ким Жөн Уны удирдлага дор Солонгосын ард түмэн амжилттай хөгжүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэж бичсэн юм.

Түлхүүр үг:ерөнхийлөгч
Хуваалцах