Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Парис хотод ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Францын нийслэл Парис хотноо ажиллаж байна. Тус хотод өнөөдөр "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулган" эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч Парис хотод ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Парис хотод ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Францын нийслэл Парис хотноо ажиллаж байна. Тус хотод өнөөдөр "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулган" эхэллээ.

Дээрх арга хэмжээнд дэлхийн 160 орны удирдагч оролцож, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгаруулагч нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулах талаар хэлэлцэх юм. Энэ удаагийн чуулган “Сүүлчийн боломж” уриан дор болж байна.

Хуваалцах