Монгол Улсын Ерөнхийлөгч Сочид очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Сочи хотноо өнөөдөр нээгдэх өвлийн ХХII олимпийн наадмын нээлтэд оролцохоор Сочи хотод хүрэлцэн очлоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Сочи хотноо өнөөдөр нээгдэх өвлийн ХХII олимпийн наадмын нээлтэд оролцохоор Сочи хотод хүрэлцэн очлоо. Ерөнхийлөгч дагалдан яваа хүмүүсийнхээ хамт өчигдөр Москва хотын Шереметьево-2 нисэх онгоцны буудалд түр буудалласан байна. Шереметьево-2 онгоцны буудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл угтан авч Сочи хот руу хамт нисчээ.


















