Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ зургаадугаар сарын 22-24-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг арга хэмжээний үеэр
Мэдээллийн алба

Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ зургаадугаар сарын 22-24-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай гурван улсын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцов. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч И.Каримов нартай уулзлаа.
Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэв.


















