Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос III сургуульд байрлах УИХ-ын 59 дүгээр тойргийн Зургаадугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос III сургуульд байрлах УИХ-ын 59 дүгээр тойргийн Зургаадугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө.
Тэрээр саналаа өгснийхөө дараа ““Сонгууль минь болж байна. Энэ удаагийн сонгууль УИХ, Аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн нэг дор сонгож буйгаар онцлогтой. Ард иргэд минь сонгуульдаа идэвхтэй оролцож байгаад маш их талархаж байна. Ийм сонгуультай болох гэж монголчууд олон жил ажилласан. Ард түмний минь олон жилийн зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр бид сонгуулиа амжилттай зохион байгуулдаг болсон. Манай иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байж төрийн тухай ярих эрх үүсч байгаа. Техник хэрэгсэл хөгжөөд сонгуулийн үр дүн хурдан гарна. Сонгууль шударга, сайн явагдана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн үр дүнгээр бид шинэ Засгийн газар, УИХ-аа байгуулна. Тэр ажилдаа эрчимтэй орох ёстой. Хуулиа баримталж ард түмнийхээ амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


















