Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөлөө
Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох түүхэн сонголтоо хийх ээлжит санал хураалт дөнгөж сая 22:00 цагт өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох түүхэн сонголтоо хийх ээлжит санал хураалт дөнгөж сая 22:00 цагт өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад нийт сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн 2 041 985 сонгогчоос 1 210454 сонгогч саналаа өгч, 59.34 хувийн ирцтэйгээр ийнхүү өндөрлөж байна.
Энэ удаагийн сонгууль нь Монгол Улсад Ковид-19 цар тахлын өвчлөл өндөр байгаа цаг үед болж байгаа ч коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиулахад онцгойлон анхаарч, Монгол Улсын Засгийн газар 2021 оны 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг батлан, орон даяар хэрэгжүүлэн зохион байгуулсанаараа онцлогтой юм.
Одоо Сонгуулийн хэсгийн хороод санал тоолох төхөөрөмжид тоологдсон бүх саналын хуудсыг дахин гараар тоолж, сонгуулийн 2087 хэсгийн хороод 100 хувь хяналтын тооллого хийнэ. Бид сонгуулийн дүнгийн талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь та бүхэнд хүргэхээр ажиллаж байна.
Та бүхэн сонгуулийн урьдчилсан дүнгийн талаарх мэдээллийг МҮОНРТ-ийн Монголын радио, Үндэсний телевиз, "Монголын мэдээ" суваг болон MNB.mn сайт, Mongolian National Broadcaster фэйсбүүк хуудас, MNB Монголын мэдээ фэйсбүүк хуудсаар цаг тухай бүрт хүлээн аваарай.
Санал хураалтын ирцийн мэдээг 22:00 цагийн байдлаар аймаг бүрээр танилцуулбал:
Аймаг/Нийслэл Хэсгийн тоо Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн "Түр хасав" -аас сэргээсэн Ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид Тоо Хувь Архангай 105 61,277 6 34,192 55.80% Баян-Өлгий 97 61,642 45 36,179 58.69% Баянхонгор 102 56,480 11 31,579 55.91% Булган 70 40,571 10 22,778 56.14% Говь-Алтай 88 37,530 6 21,680 57.77% Говьсүмбэр 9 10,722 2 6,555 61.14% Дархан-Уул 40 65,553 40 36,677 55.95% Дорноговь 57 44,977 20 27,422 60.97% Дорнод 72 51,837 18 28,869 55.69% Дундговь 52 30,361 3 16,178 53.29% Завхан 109 47,391 5 28,955 61.10% Өвөрхангай 110 74,353 8 41,486 55.80% Өмнөговь 61 45,800 16 24,116 52.66% Орхон 38 67,525 40 39,794 58.93% Сүхбаатар 65 41,104 6 26,616 64.75% Сэлэнгэ 56 70,338 17 35,990 51.17% Төв 98 62,051 13 33,819 54.50% Увс 92 51,990 9 30,541 58.74% Ховд 91 54,293 16 32,759 60.34% Хөвсгөл 129 86,595 11 48,397 55.89% Хэнтий 89 50,120 12 31,950 63.75% Улаанбаатар 457 929,475 1,115 573,922 61.75% Нийт 2,087 2,041,985 1,429 1,210,454 59.28%


















