Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ бүртгэлээ

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшсэн Миеэгомбын Энхболд, АН-аас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга нарыг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох шийдвэр гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ бүртгэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ бүртгэлээ. Зураг: МҮОНРТ

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшсэн Миеэгомбын Энхболд, АН-аас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга нарыг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох шийдвэр гаргалаа.

Харин хэд хэдэн үндэслэлээр МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Намбарын Энхбаярыг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Үүнд:

-Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.

-Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж.

-Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзжээ.

Хуваалцах