Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан тайланг хэлэлцэв

Австрийн Вена хотноо энэ сарын 17-нд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Байнгын зөвлөлийн 967 дугаар хуралдаанаар энэ 6 дугаар сарын 26-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан тус байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/-наа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан тайланг хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан тайланг хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

Австрийн Вена хотноо энэ сарын 17-нд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Байнгын зөвлөлийн 967 дугаар хуралдаанаар өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан тус байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба /АИХЭА/-наас гаргасан тайлантай холбогдуулан Монгол Улсын төлөөлөгч Элчин сайд Г.Батжаргал үг хэлэв. Үүний хариуд АНУ, Санаа нэг орнуудын бүлгийг төлөөлж Швейцар Улсын төлөөлөгчид тус тус үг хэлсэн байна.
Тэд ЕАБХАБ-д үр бүтээлтэй, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэн хамтран ажиллаж байгаад Монгол Улсад талархал илэрхийлж хамтын хүлээсэн үүргийг бүрэн хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс ЕАБХАБ-ын төлөөллийг нээх хүсэлтээ илэрхийлсэн Монгол Улсын санаачилгыг дэмжиж байгаагаа цохон тэмдэглэсэн байна.

Хуваалцах