Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хилчдэд талархал ирүүлжээ

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжавын нэр дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй талархал ирүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хилчдэд талархал ирүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хилчдэд талархал ирүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжавын нэр дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй талархал ирүүлжээ. Тус талархалд, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ажлын алба буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчдад батлан хамгаалах болон зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын тухай мэдлэг олгох сургалтыг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн сургалтыг Хил хамгаалах албаны үйл ажиллагаатай танилцах шийдвэрийг гаргаж, 2015 оны есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь хилийн отряд, заставын үйл ажиллагаатай танилцах сургалтыг Хил хамгаалах ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулсан. Монгол Улсын дархан хил, Хил хамгаалах албаны үйл ажиллагаа, иргэдийн оролцооны тухай танхимын сургалт, Номт, Тавт, Алтанбулагийн хилийн заставын үйл ажиллагаа, Алтанбулагийн чөлөөт бүсийн байдалтай танилцах, Монгол Улсын хилийн торгон зааг 652 дугаар баганад хүндэтгэл үзүүлэх, буудлагын дадлага хийх зэрэг аялал сургалтанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын алба хаагчид хамрагдлаа.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад дэмжиж тусалсан Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага, Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0243 дугаар ангийн захирагч, Хилийн бүрэн эрхт төлөөлөгч, Хилийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн, Хилийн 0101 дүгээр ангийн захирагч, хурандаа С.Энхсүх, Хилийн 0151 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Ганболд болон нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Хил хамгаалах эрхэм хүндтэй үйлст нь амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсын дархан хил тайван байх болтугай” гэжээ.

Хуваалцах