Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр сургалт явуулна

Тэрбээр 1992 онд “Барселон-92” олимпийн наадамд 23 насандаа оролцож, спорт гар бууны 25 метрийн зайн төрөлд хүрэл медаль хүртсэн бол 16 жилийн дараа буюу 2008 онд 39 насандаа “Бээжин-2008” олимпийн наадмаас дахин уг төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр сургалт явуулна
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр сургалт явуулна. Зураг: МҮОНРТ

Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр буудлага спорт сонирхогчдын хүсэлтээр сургалт явуулахаар болжээ.

Уг сургалтыг Техник спортын төвд долоо хоногт хоёр удаа зохион байгуулах юм байна. Тэрбээр 1992 онд “Барселон-92” олимпийн наадамд 23 насандаа оролцож, спорт гар бууны 25 метрийн зайн төрөлд хүрэл медаль хүртсэн бол 16 жилийн дараа буюу 2008 онд 39 насандаа “Бээжин-2008” олимпийн наадмаас дахин уг төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.

Д.Мөнхбаяр “Рио-2016” олимпийн наадмын дараа Энэтхэг Улсын залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байгаа агаад уг гэрээ нь ирэх оны Токиогийн олимп хүртэл үргэлжлэх юм байна.

Хуваалцах