Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын гар гэмтжээ
Тулааны дараах хэвлэлийн бага хуралд Н.Төгсцогт 111:115 оноогоор Брийдид санал өгсөн шүүгчийн шийдвэрт ихэд гайхсанаа илэрхийлээд, “Тун хүнд, хэцүү тулаан байлаа. Брийдиг хүндэлж байна. Тун сайн тулалдсан. Би хийх ёстой ажлаа хийсэн. Энэ тулаанд ялсан. Одоо дараагийн алхамаа хийхэд бэлэн байна” гэсэ
Мэдээллийн алба

АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хотноо энэ сарын 19-нд мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй холбооны нэг болох “World Boxing Council”-ийн 57,2 кг-ийн жингийн дэлхийн аваргын цол, бүсний төлөө тулалдах эрхийн төлөө Монгол Улсын гавьяат тамирчин, King Tug хотчит Н.Төгсцогт Барбадосын Кобиа Брийдитэй 12 үе тулалдаж ялалт байгуулсан билээ.
Тулааны дараах хэвлэлийн бага хуралд Н.Төгсцогт 111:115 оноогоор Брийдид санал өгсөн шүүгчийн шийдвэрт ихэд гайхсанаа илэрхийлээд, “Тун хүнд, хэцүү тулаан байлаа. Брийдиг хүндэлж байна. Тун сайн тулалдсан. Би хийх ёстой ажлаа хийсэн. Энэ тулаанд ялсан. Одоо дараагийн алхамаа хийхэд бэлэн байна” гэсэн юм.
Үүний дараа тэрбээр гараа гэмсэн зургаа цахим хаягтаа байршуулжээ. Гэхдээ гэмтэл ямар түвшинд байгаа нь тодорхойгүй байгаа юм.



















