Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон кинонд тогложээ

Хотулун гүнжийн дүрийг Цэдо буюу ОХУ-д Театр, урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн М.Цэрэндолгор бүтээсэн бол сэтгэлт залуу Абатайд Б.Баттогтох тогложээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон кинонд тогложээ
Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон кинонд тогложээ. Зураг: МҮОНРТ

Өгөдэй хааны ач Хайду хааны охин Хотулун гүнжийн тухай үзүүлэх уран сайхны киноны нээлт өнгөрсөн баасан гарагт болов.

Хотулун гүнжийн дүрийг Цэдо буюу ОХУ-д Театр, урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн М.Цэрэндолгор бүтээсэн бол сэтгэлт залуу Абатайд Б.Баттогтох тогложээ.

Киноны онцлох гол зүйл нь тулаан. Хад, элс, гол, тал, хөндийн дээрх морьтой явган найман удаагийн томоохон тулаан байлдаан өрнөдөг. Тулааны найруулагчаар олон улсын хэмжээний мастер Д.Цэендаш ажилласан бол тулааны зураглаач нь Солонгост мэргэжлийн сургууль дүүргэж ирсэн, Уолт Диснейн “Мулан” кинонд алдарт Жет Ли-гийн орлон тоглогчоор оролцсон А.Лхагвасүрэн. чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон барилдааны хэсэгт гүнжийг орлон тогложээ.

Ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажилласан байна.

Хуваалцах