Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Монгол Улсын иргэдэд АНУ-ын H2 ангиллын виз олгох хугацааг 2021 он хүртэл сунгажээ

Монгол Улсын иргэдийг АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах хугацааг сунгасан талаар АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас албан ёсоор мэдээлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын иргэдэд АНУ-ын H2 ангиллын виз олгох хугацааг 2021 он хүртэл сунгажээ
Монгол Улсын иргэдэд АНУ-ын H2 ангиллын виз олгох хугацааг 2021 он хүртэл сунгажээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын иргэдийг АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах хугацааг сунгасан талаар АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас албан ёсоор мэдээлсэн байна.

Ингэснээр манай улсын иргэд АНУ-ын хөдөө аж ахуйн (Н2А) болон хөдөө аж ахуйн бус салбар (Н2В)-т Н2 ангиллын виз авч 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хөдөлмөр эрхлэх боломж хэвээр үлдэж байгаа аж.

Эргэн сануулахад, 2018 онд манай улсын 3 иргэн, 2019 онд 234 иргэн тус тус Н2 ангиллын визээр АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхэлсэн байдаг.

АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас гаргасан албан мэдээний дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...

Хуваалцах