Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын хамгийн өндөр настай иргэн 109-тэй

Өндөр настнуудын хамгийн ахмад нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн 109 настай Лувсан овогтой Данзан гуай юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын хамгийн өндөр настай иргэн 109-тэй
Монгол Улсын хамгийн өндөр настай иргэн 109-тэй. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 100 ба түүнээс дээш настай 120 ахмад байна. Өндөр настнуудыг амьдран суугаа засаг захиргааны харьяаллаар авч үзвэл нийслэлд 50, Баян-Өлгий аймагт 11, Өвөрхангай аймагт 8, Хөвсгөл, Баянхонгор аймаг тус бүр 7, Архангай аймагт 6, Хэнтий, Төв, Дундговь аймаг тус бүр 5, Өмнөговь, Завхан, Дархан-Уул, Орхон, Булган, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймагт 1-3 өндөр настан амьдарч байна.

Өндөр настнуудыг насаар нь авч үзвэл 100 болон 101 настай 57 ахмад, 102 настай 18 ахмад, 103 настай 18 ахмад, 104 настай 13 ахмад, 105 настай 3 ахмад, 106 настай 4 ахмад, 107 настай 2 ахмад, 108 настай 4 ахмад, 109 настай 1 ахмад байгаа аж.

Ахмадуудын 18 нь буюу 15.0 хувь нь эрэгтэйчүүд, 102 нь буюу 85.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Өндөр настнуудын хамгийн ахмад нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн 109 настай Лувсан овогтой Данзан гуай юм.

Хуваалцах