Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын харцага О.Хангай шырим бөхийн барилдаанд үзүүрлэжээ

Энэ жилийн тэмцээн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 6-ны хооронд болсон бөгөөд 100 орчим орны 4000 гаруй тамирчин тэквондо, үшү, кэндо, жиүжицү, самбо, муайтай, кикбокс, бүстэй барилдаан зэрэг спортын 20 төрлөөр хүч сорьжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын харцага О.Хангай шырим бөхийн барилдаанд үзүүрлэжээ
Монгол Улсын харцага О.Хангай шырим бөхийн барилдаанд үзүүрлэжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн тулааны спортын фестивал наадам БНСУ-ын Чүнжү хотноо болж, шырим бөхийн барилдааны хамгийн хүнд жинд Монгол Улсын харцага О.Хангай мөнгөн медаль хүртжээ.

Харин алтан медалийг эзэн орны тамирчин хүртсэн байна.

Гэхдээ О.Хангай өнгөрсөн жил болсон уг тэмцээнд түрүүлж байсан билээ.

Энэ жилийн тэмцээн наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 6-ны хооронд болсон бөгөөд 100 орчим орны 4000 гаруй тамирчин тэквондо, үшү, кэндо, жиүжицү, самбо, муайтай, кикбокс, бүстэй барилдаан зэрэг спортын 20 төрлөөр хүч сорьжээ.

Монгол Улсын баг тамирчид долоон алт, найман мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт бичигджээ.

Хуваалцах