Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын харцага О.Хангай улсын начин Г.Ганжадаар дөрөв давлаа

Сонирхуулахад, бөх сонирхогчид О.Хангайг түрүүлэх болов уу хэмээн таамаглаж байгаа билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын харцага О.Хангай улсын начин Г.Ганжадаар дөрөв давлаа
Монгол Улсын харцага О.Хангай улсын начин Г.Ганжадаар дөрөв давлаа. Зураг: МҮОНРТ

Улс тунхагласны баяр, Эзэн богд Чингис хааны төрсөн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.

Үүнд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх нараар манлайлсан 128 бөх хүч үзэж байна.

Дөрвийн даваанд Монгол Улсын харцага О.Хангай улсын начин Г.Ганжадаар дөрөв давлаа.

Сонирхуулахад, бөх сонирхогчид О.Хангайг түрүүлэх болов уу хэмээн таамаглаж байгаа билээ.

Хуваалцах