Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын харцага О.Хангайгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Ийнхүү 2017 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Өсөх" чимэг хүртэж байлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын харцага О.Хангайгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Монгол Улсын харцага О.Хангайгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Буянт сумын уугуул, улсын харцага Оргихын Хангай өнөөдөр 29 нас хүрч байна.

Тэрбээр 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд Монгол Улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, улсын начин Б.Серикийг тухайн үед аймгийн арслан цолтой байхад нь тунан барилдаж, зургаа давж байсан билээ. Харин анхны цол нь 2012 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж, аймгийн заан, 2013 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг, тэр жилийнхээ Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.

Ийнхүү 2017 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Өсөх" чимэг хүртэж байлаа.

Залуу харцагадаа спортын өндөр амжилт хүсч, дээд цолонд хүрэхийг ерөөе.

Хуваалцах