Монгол Улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ
Монгол Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Д.Амгаланбаатар, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ж.Амартүвшин, Б.Одгэрэл, улсын начин Р.Пүрэвдагва тэргүүтэн зодоглосон юм.
Тэднээс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группын бөх, улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Хүч” спорт хороо, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группын бөх, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэлээ. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “АПУ” компанийн бөх, улсын заан Т.Санчир, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Т.Баасанхүү шалгарлаа.
Барилдааныг Монгол Улсын заан Ч.Адъяа, Ц.Санжаа, Д.Мягмар, Д.Лхагвасүрэн, Д.Долгорсүрэн, Ч.Гочоосүрэн, Д.Бумбаяр, Д.Хишигдорж, О.Одгэрэл, Ц.Мягмарсүрэн, Ч.Санжаадамба нар хүндэтгэлийн суудлаас үзсэн юм.
Гурвын даваа
1. Н.Батсуурь у.а –Ш.Мөнх-Од а.з
2. Д.Рагчаа у.г –П.Батхуяг а.а
3. Б.Гончигдамба у.г –О.Хангай а.а
4. М.Өсөхбаяр у.з –Л.Батзориг ц.а
5. Т.Санчир у.з –Л.Лха-Очир у.н
6. Б.Батмөнх у.з –Б.Баянмөнх а.х
7. Ц.Содномдорж у.х –Бая.Батжаргал а.х.а
8. Т.Өсөх-Ирээдүй у.х –Т.Буянжаргал а.а
9. Н.Батзаяа у.х –Ц.Адъяа а.н.н
10. Э.Энхбат у.ө.и.н –Д.Ариунмөрөн а.з
11. Ж.Отгонбаяр у.ө.и.н –Н.Батсайхан а.а
12. Р.Пүрэвдагва у.ө.и.н –Ч.Мөнхтогтох а.н
13. П.Ганхүү у.н –Д.Аззаяа а.н.н
14. Л.Гантулга у.н –Ж.Наранбаатар а.а
15. Ч.Баянмөнх у.н –Д.Амаржаргал а.а
16. С.Батсуурь у.н –Б.Отгонбаатар а.а
17. Б.Амарзаяа у.н –Б.Батдорж а.а
18. Т.Баасанхүү у.н –М.Бэлгүтэй а.н.н
19. Ш.Шинэбаяр у.н –Ж.Алтаншагай а.а
20. Г.Баасандорж у.н –Б.Энхсайхан а.х
21. Ч.Ганзориг у.н –Б.Бат-Орших а.а
22. Бо.Батжаргал у.н –Б.Эрдэнэхүү а.х.а
23. Э.Даш у.н –А.Отгонбаатар а.а
24. Н.Жаргалбаяр а.х.а –У.Береке а.х
25. М.Бадарч а.а –Х.Гантулга а.а
26. Б.Бат-Өлзий а.а –Ц.Мөнхбаяр а.а
27. Н.Золбоо а.а –Ч.Хөхчирэнгэр а.а
28. Б.Бат-Эрдэнэ а.а –Ш.Пүрэвгарьд а.а
Дөрвийн даваа
1. Н.Батсуурь у.а –Д.Аззаяа а.н.н
2. Д.Рагчаа у.г –Б.Отгонбаатар а.а
3. Б.Гончигдамба у.г –Б.Бат-Орших а.а
4. М.Өсөхбаяр у.з –Н.Батсайхан а.а
5. Т.Санчир у.з –Б.Батдорж а.а
6. Б.Батмөнх у.з –Б.Бат-Эрдэнэ а.а
7. Ц.Содномдорж у.х –Н.Золбоо а.а
8. Т.Өсөх-Ирээдүй у.х –Б.Бат-Өлзий а.а
9. Н.Батзаяа у.х –М.Бадарч а.а
10. Э.Энхбат у.ө.и.н –Н.Жаргалбаяр а.х.а
11. Р.Пүрэвдагва у.ө.и.н –Б.Эрдэнэхүү а.х.а
12. Л.Гантулга у.н –Э.Даш у.н
13. Ч.Баянмөнх у.н –Г.Баасандорж у.н
14. Т.Баасанхүү у.н –Ш.Шинэбаяр у.н
Тавын даваа
1. Д.Рагчаа у.г –Д.Аззаяа а.н.н
2. Б.Гончигдамба у.г –Н.Батсайхан а.а
3. Т.Санчир у.з –Г.Баасандорж у.н
4. Б.Батмөнх у.з –Э.Даш у.н
5. Ц.Содномдорж у.х –М.Бадарч а.а
6. Т.Өсөх-Ирээдүй у.х –Т.Баасанхүү у.н
7. Э.Энхбат у.ө.и.н –Р.Пүрэвдагва у.ө.и.н
Зургаагийн даваа
1. Д.Рагчаа у.г –гоц мөргөсөн
2. Б.Гончигдамба у.г –Т.Баасанхүү у.н
3. Т.Санчир у.з –Б.Батмөнх у.з
4. Ц.Содномдорж у.х –Р.Пүрэвдагва у.ө.и.н
Долоогийн даваа
1. Д.Рагчаа у.г –Т.Санчир у.з
2. Ц.Содномдорж у.х –Т.Баасанхүү у.н
Наймын даваа
1. Д.Рагчаа у.г –Ц.Содномдорж у.х
/үзүүрлэсэн/ /түрүүлсэн/


















