Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт хүн амын 31.7 хувь нь 15-34 насны залуучууд байна

Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2019 онд нийт 77 601 эх амаржсаны 63 634 (82.0%) нь 15-34 насандаа төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 510(1.2%) –төрөлтөөр буурчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт хүн амын 31.7 хувь нь 15-34 насны залуучууд байна
Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт хүн амын 31.7 хувь нь 15-34 насны залуучууд байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт хүн амын 31.7 хувь нь 15-34 насны залуучууд байна.
Нийт 15-34 насны залуучуудын 50.3 хувь нь эрэгтэй, 49.7 хувь нь эмэгтэй.

Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2019 онд нийт 77 601 эх амаржсаны 63 634 (82.0%) нь 15-34 насандаа төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 510(1.2%) –төрөлтөөр буурчээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамны 2019-2020 оны хичээлийн жилийн мэдээгээр дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа 148 446 суралцагчид байгаагийн 133 111(89.7%) нь 15-34 насны залуучууд.
Ажиллах хүчний судалгааны 2019 оны дүнгээр 1 146 161 ажиллагч байгаагийн 411 605 (35.9%) нь 15-34 насны иргэд байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хуваалцах