"Mонгол Улсын хохирол үнэлгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин” сэдвээр уулзалт хийнэ
Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач,
Мэдээллийн алба

Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг сар тутам зохион байгуулдаг.
2016 оны 11 дүгээр сарын ээлжит өглөөний уулзалт нь "Mонгол Улсын хохирол үнэлгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин” сэдвээр энэ сарын 24-ний 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох гэж байна. Уулзалтын зочноор Монголын хохирол, үнэлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяр оролцох аж. Уулзалт хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын гишүүд, ажилтнууд, судлаачид, сонирхсон хэн бүхэнд нээлттэй юм байна.


















