Монгол Улсын хөгжлийг олон улсын түвшинд харьцуулсан судалгаа
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын хөгжлийг дэлхийн улс орнуудтай харьцуулахдаа дээр дурдсан ангиллаар нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг харьцуулан харуулахад чиглэсэн.
Мэдээллийн алба

Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын хөгжлийг дэлхийн улс орнуудтай харьцуулахдаа доорх дурдсан ангиллаар нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг харьцуулан харуулахад чиглэсэн.
Манай улс нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын хэмжээгээр 2019 онд 124 дүгээр байрт эрэмбэлэгдэж, 2015 оноос 17 байраар урагшилсан хэдий ч хүний хөгжлийн индексээр 92 дугаарт эрэмбэлэгдэж, 2 байраар ухарсан байна.
Уг судалгааны өгөгдөл нь ҮСХ-ноос гаргаж байгаа албан ёсны статистикийн мэдээлэл, Дэлхийн банкнаас эрхлэн гаргадаг “Дэлхийн хөгжлийн үзүүлэлт”-2019, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс эрхлэн гаргадаг ”Хүний хөгжлийн илтгэл”-2019 зэрэг баримт бичигт тусгагдсан мэдээлэлд суурилсан.


Эх сурвалж: ҮСХ


















